Хүснэгтийг тэргүүлж буй Эс Жи Эйпс багийн 2 хожигдлыг Эрдэнэт Майнерс баг өглөө

Хүснэгтийг тэргүүлж буй Эс Жи Эйпс багийн 2 хожигдлыг Эрдэнэт Майнерс баг өглөө

Дээд лигийн 2026-2027 оны улирлын тоглолтууд тун сонирхолтой өрнөж байгаа бөгөөд одоогоор SG Apes баг 13 хожил, ердөө 2 хожигдолтойгоор хүснэгтийг  тэргүүлж байна. Хүснэгтийн удаах байруудад Omni Erdenet Miners болон Darkhan United багууд ижил 11 хожил, 4 хожигдолтойгоор бичигдэж, тэргүүн байрын төлөөх өрсөлдөөнийг улам ширүүн болгож байна.

Багуудын амжилтыг нарийвчлан авч үзвэл, Darkhan United баг онооны зөрүүгээр (+134) лигтээ тэргүүлж байгаа бол Omni Erdenet Miners баг +99 онооны зөрүүтэйгээр удаалж байна. Хүснэгтийн дөрөвдүгээр байрт South Gobi Broncos баг 9 хожил, 6 хожигдолтойгоор бичигдэж байгаа бөгөөд тэдний араас Selenge Bodons болон Sono Brothers багууд тус бүр 6 хожилтойгоор жагсаж байна.

Плей-оффын байрлалын төлөөх өрсөлдөөн BCH Knights, Khan Falcons болон SUA TLG Tushig Bagana багуудын дунд ширүүн өрнөж байгаа бөгөөд эдгээр багууд одоогоор тус бүр 5 хожилтой явж байна. Харин Western Warriors баг 4 хожилтойгоор хүснэгтийн сүүл мушгиж байгаа боловч ирэх тоглолтуудад амжилтаа ахиулах боломж хэвээр байгаа юм.

Оноо авалтаар Khan Falcons багийн тоглогч Byron Wesley лигийг тэргүүлж, нэг тоглолтод дунджаар 29.3 оноо авч байна.

Түүний араас SUA TLG Tushig Bagana багийн Akeem Springs 27.7 оноотойгоор, Omni Erdenet Miners багийн Khalil Ahmad 24.3 оноотойгоор тус тус жагсаж байна. Мөн Darkhan United багийн Rayvonte Rice (23.9 оноо) болон BCH Knights багийн Malachi Richardson (23.0 оноо) нар шилдэг таван оноо авсан тоглогчийн жагсаалтад багтжээ.

Монгол тоглогчдоос Selenge Bodons багийн Н.Батбаяр 16.3 оноотойгоор лигийг тэргүүлж байна. 

Түүний араас WESTERN WARRIORS багийн А.Тэмүүжин 14.5 оноотойгоор, SUA TLG багийн Г.Ган-Эрдэнэ 13.5 оноотойгоор тус тус жагсаж байна. 

Дээд лигийн аварга болсон баг 2027 оны Зүүн Азийн Супер лигт (East Asia Super League) оролцож, бүс нутгийн шилдэг багуудтай өрсөлдөх нэр хүндтэй эрхийг эзэмших болно. Тиймээс багуудын хувьд зөвхөн дотоодын лигтээ түрүүлэх бус, олон улсын тавцанд гарч өөрсдийгөө сорих томоохон зорилго өвөртлөн тоглож байна. Хүснэгтийн дунд хэсэгт бичигдэж буй багуудын онооны зөрүү тун бага байгаа нь ирэх тоглолтууд улам бүр сонирхолтой, тааварлашгүй болохыг илтгэж байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.