Роснефть ОХУ даяар шатахууны борлуулалтдаа дахин хязгаарлалт тогтоожээ

Роснефть ОХУ даяар шатахууны борлуулалтдаа дахин хязгаарлалт тогтоожээ

ОХУ-ын хамгийн том газрын тос олборлогч “Роснефть” Украин газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дахин цохилт (Украин аравдугаар сарын 30-аас ОХУ-ын түлш, эрчим хүчний байгууламжид цохилтоо сэргээснээс хойш долоо хоногийн дотор дор хаяж долоон газрын тос боловсруулах үйлдвэр өртсөн байна) өгч эхэлсний дараа шатахуун түгээх станцуудын борлуулалтад улс даяар хязгаар тогтоосон талаар Өвөр Байгалийн хязгаарын Эдийн засгийн хөгжлийн яам мэдээлжээ.

Нэг автомашинд хот дотор 30 л, авто зам дагуух станцад 50 л бензин хүртэл олгох зохицуулалт хэрэгжиж эхэлж байна(Өвөр Байгалийн хязгаарт нэг автомашинд 50 литрээс илүү шатахуун худалдахгүй бөгөөд саванд түлш олгохыг хоригложээ).

Буриадад хотын станцуудаас бензин 30, дизель 50 литр, авто зам дагуу бензин 50, дизель 200 литр хүртэл худалдаж байна. Үүнтэй ижил зохицуулалт Красноярск, Новосибирск болон Карелид хэрэгжиж эхэлжээ.

Цохилт түр зогссон хугацаанд ОХУ-ын шатахууны нийлүүлэлт хэсэгчлэн сайжирсан ч халдлага сэргэснээр бүс нутгуудад хомсдол, борлуулалтын хязгаарлалт дахин гарч эхэлсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.