Н.Учрал: Шатахууны үнийг бууруулж, тогтворжуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал АҮЭБ-ын сайд Г.Дамдинням болон Сангийн сайд З.Мэндсайхан нарт шатахууны үнийг бууруулж, тогворжуулах чиглэлээр үүрэг өгчээ.
Тэрээр,
-11 дүгээр сараас түлш, шатахууны нийлүүлэлт хэвийн болж эхэлсэн талаар Г.Дамдинням сайд хэлсэн. Нийлүүлэлт хэвийн болж байгаа бол үнэ буурч, тогтворжих ёстой.
АИ-92, Евро-92 шатахууны үнэ хамгийн багадаа 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ үнийн өсөлтийг ард иргэдийн нуруунд удаан үүрүүлж болохгүй. Тиймээс үнийн зөрүүг төсвөөс шийдвэрлэх саналаа ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг Сангийн сайд З.Мэндсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт өглөө, гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.