УИХ-ын тухай хуулийн 111.3-т зааснаар СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлыг УИХ дахин хэлэлцэнэ

УИХ-ын тухай хуулийн 111.3-т зааснаар СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлыг УИХ дахин хэлэлцэнэ
Өөрөө өргөдлөө өгсөн СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэн санал хураасан ч дэмжигдээгүй.
 
Ирцэндээ орчихоод гараад явчихсан 39 гишүүний санал эсрэг тооцогдсоноор Т.Жамбаажамцыг чөлөөлөх санал унаж, “дургүй ламд дарж байж сахил хүртээнэ” гэдэг шиг явдал болсон юм.
 
Тэгвэл маргааш/2026.11.12/-ын УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын товд СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал багтсан байна.
Өмнө нь дэмжигдээгүй асуудлыг ийнхүү дахин оруулж ирж байгаа нь ямар учиртайг УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд даргаас тодрууллаа. УИХ-ын тухай хуулинд зааснаар “чөлөөлөх асуудлыг дэмжээгүй тохиолдолд уг саналыг дахин оруулна”гэсэн заалтын дагуу явагдаж байгаа юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.