Лу.Гантөмөр Сангийн сайд асан С.Баярцогтыг болон Сэлэнгийнхнийг доромжилсон уу?

Лу.Гантөмөр Сангийн сайд асан С.Баярцогтыг болон Сэлэнгийнхнийг доромжилсон уу?

АН-ын дарга асан Лу.Гантөмөр Өрөг.мн сайтын ярилцлагад орох үеэрээ өөрийн хунчирын бизнесээ ярихдаа Сэлэнгэ аймгйн хүмүүс хятад цустай учраас газар дээр сайн юм ургуулж чаддаг. Би монгол хүн учраас газарт дээр юм ургуулах гэж 10-20 жил болж байна хэмээн ярив.

Тэрээр,

"...хятад цустай хүмүүс хурдан ургуулдаг. Сэлэнгэ хавиас төрсөн хүмүүс" гэж хэлсэн нь цаагуураа Сангийн сайд асан С.Баярцогтыг доромжлох гэсэн санаа гэдэг нь ойлгомжтой хэдий ч нийт тариаланчдыг, хөдөлмөрч олон монголчуудыг хятад цустай хэмээн доромжилсон хэрэг гэж иргэд, олон нийт шүүмжилж байна.

Тэр дундаа Сэлэнгэ аймгийн иргэдийг их том доромжилж байгаа хэлбэр. Иймд Лу.Гантөмөрийг эргүүлэн татах асуудыг АН-ын дарга О.Цогтгэрэл оруулах ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.