Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ
УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар хандан Боловсролын сайд П.Наранбаярт улс төрийн хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа:
“Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Улсын Их Хурлын баталсан төсвийн бодлогыг илт зөрчиж, 2026 оны төсвийн хэрэгжилтийг санаатайгаар доголдуулж, олон мянган багш, ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг дордуулсан бодлогын хариуцлагыг хэн хүлээх вэ. Боловсролын сайд П.Наранбаяр хариуцлага хүлээж, огцрох ёстой” гэжээ.

May be an image of text

May be an illustration of text

May be an image of text

May be an image of text
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.