Абэ Шинзогийн гэргий Японы Ерөнхий сайд Такайчигийн кампанит ажилд тусалж явна

Абэ Шинзогийн гэргий Японы Ерөнхий сайд Такайчигийн кампанит ажилд тусалж явна

Японы Парламентын Доод танхим буюу House of Representatives /Шүгийн Гишүүдийн Танхимын (Shūgiin)/ 465 суудлын төлөөх сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна.

Ерөнхий сайд Абэ Шинзо агсаны гэргий Абэ Акиэ нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэн, Либерал Ардчилсан Нам(LDP)-ын сурталчилгаанд ажиллаж байна.

Тэрээр, нөхрийнхөө амийг нь хөнөөсөн гэмт хэрэгтэнийг шүүсэн шүүх хурлын мэдээг сонсоод “аз жаргалтай амьдарч байсан миний гэр бүлийг хагацал зовлонд унагааж, хайртай ханийг минь үгүй хийсэн үйлийн үрээ үүрэх биз. Харин би нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэхэд чадлаараа зүтгэж, түүний орон зайг нөхөхийг хичээх болно” гэж хэлсэн байдаг.

Тэрээр өдгөө Абэ Шинзогийн ойр байсан улс төрчдийг, нөхрийнхөө бэлдэж байсан залуу нэр дэвшигчдийг дэмжиж, бүүр сонгуулийн сурталчилгааны материал хүртэл тарааж байгаа аж.

Screenshot 2026 02 04 111116 300x200

Японы парламентын сонгуульд эрх баригч Леберал Ардчилсан Нам болон Японы Инновацийн Нам (Japan Innovation Party / Ishin) эвсэл болон өрсөлдөж байгаа бол сөрөг хүчнээс Төвийн Сайн засгийн Эвсэл (Centrist Reform Alliance),  Sanseito  нам, Conservative Party of Japan нам, Reiwa Shinsengumi нам,  Japanese Communist Party  зэрэг 7,8 намаас 1230 гаруй хүн өрсөлдөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.