ГУББГ халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан долоон байршилд арга хэмжээ авч ажиллаж байна

ГУББГ халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан долоон байршилд арга хэмжээ авч ажиллаж байна

Нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд долоон байршилд байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарч, халиа тошин үүсэж, Геодези, усны барилга, байгууламжийн газраас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн байнгын үзлэг шалгалт хийж, иргэд ААН, айл өрхүүдийн гэр, байшин барилгын суурь усанд автах, зам мөстөж эрсдэл үүсэхээс сэргийлж байна.

2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн халиа тошин үүссэн байршлуудад 17 механизм, 51 ажилтан албан хаагч ажиллаж, механизмаар болон гар ажиллагаагаар суваг татах, гүүрэн гарцын гаргалгаа хоолойг нээж усыг чөлөөтэй урсгах, илүүдэл мөс тээвэрлэх, шороон хаалт хийх зэрэг ажлыг тус тус хийж гүйцэтгэн арга хэмжээ авч ажиллаж байна. Халиа тошин үүссэн байршлууд:
  • ЧД-ийн 10-р хороо Дэнжийн 1000 нэгдүгээр суваг
  • ЧД-ийн 11,12-р хороо Дэнжийн 1000 гуравдугаар суваг
  • ЧД-ийн 13,14-р хороо Хайлаастын суваг
  • ЧД-ийн 13,14-р хороо Чингэлтэйн суваг
  • СХД-ийн 19, 27-р хороо Толгойтын суваг
  • БГД-ийн 14-р хороо Дунд голын далан (Алтай хотхон орчим)
  • СБД-ийн 14-р хороо Сэлбэ голын далан
6982b88ce337fe7967a310ea 6982b893e337fe7967a310eb 6982b898e337fe7967a310ec 6982b89ce337fe7967a310ed 6982b8a1e337fe7967a310ee 6982b8a5e337fe7967a310ef 6982b8a9e337fe7967a310f0 6982b8b0e337fe7967a310f1 6982b8b4e337fe7967a310f2 6982b8bce337fe7967a310f3 6982b8d1e337fe7967a310f6

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.