Дүнжингаравын дэлбэрэлтэд осолдсон хохирогчийн ар гэр: Тогтмол орлоготой байсан хүн тогтмол зарлагатай болоод амьжиргааны түвшин ч буурсан
Дүнжингаравын дэлбэрэлтэд амь үрэгдсэн хохирогчдын ар гэрийнхэн шаардлагынхаа хариу авахаар төрийн ордны баруун хаалга нь дээр ирэх үед тодруулга авлаа.
Хохирогчийн охин Г.Ган-Эрдэнэ:
Тухай үед сэхээнд байсан эгчтэйгээ уулзах гэж явж байхдаа унаж явсан приус маркийн машин нь бүрэн шатаж, өөрөө 39 хувь буюу гуравдугаар зэргийн түлэгдэлтэй гарсан. Түлэгдсэн газар нь нүүр, хүзүү, толгой, гар, хөл хэсгээрээ түлэгдэж танигдахааргүй болсон байсан.
Нэг жилийн хугацаанд эмчилгээ хийж байж хөл дээрээ босож ирсэн.
Тогтмол орлоготой байсан хүн тогтмол зарлагатай болоод амьжиргааны түвшин ч буурсан.
Осол болоод хоёр жил өнгөрөөд байхад арга хэмжээ авахгүй, шүүх цагдаагийнхан хөдөлж өгөхгүй шалгаж байгаа гээд явуулдаг.
Хохирогчийн ар гэр Б.Гантулга
Бид нийлээн 1 сарын 23-нд шаардлага хүргүүлсэн. Өнөөдөр хариугаа авахаар төрийн ордны баруун хаалган дээр ирлээ. Уг нь 1 сарын 31-нд шаардлагын хариуг өгөх байсан.
Бид 207-р байрны хүмүүсийг асуудлыг шийдсэн шиг бидний асуудлыг ч шийдэж өгөөсэй гэж хүсэж байна.
Сэтгэл санааны хохирлоо үнэлүүлэхэд таваас дөрөв гэж үнэлсэн. Мөрдөн байцаах хэлтэс рүү өгөөд 3 сар болж байна.
Хохирогчийн хүү Э.Очир:
Энэ нь энгийн нэг осол биш гамшигийн хэмжээний осол юм. Энэ осол нь ганц АНН-ийн буруу биш хууль бус олгогдсон газар, стандартын бус зам, хянаж шалгах ёстой төрийн байгууллагуудын буруу юм.
Дахиж хэн нэгэн ийм байдлаар хайртай хүмүүсээ алдаасай гэж хүсэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.