Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгожээ.

Концессын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчим эрчимжүүлж, концессын гэрээний хугацааг өөрчлөлгүй 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахыг холбогдох албан тушаалтнуудад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Концесс эзэмшигч “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК төслийн ажлыг гэрээний хугацаанд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулаагүй тохиолдолд концессын гэрээг цуцлах асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ гэдгийг анхаарууллаа. Засгийн газрын 2018 оны 229 дүгээр тогтоолоор эрх олгосны дагуу Үндэсний хөгжлийн газар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессын гэрээг “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК-тай 2019 оны гуравдугаар сард байгуулжээ. viber image 2026 02 04 10 20 19 176 Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийн концессын гэрээнд шинэ оффисын зориулалттай барилга барих болон нисэх буудлын авто зогсоолыг өргөтгөхтэй холбогдуулан нэмэлт оруулахыг дэмжлээ. "Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийн “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессын гэрээг 2019 оны долдугаар сарын 05-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Үндэсний хөгжлийн газар болон “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК хооронд байгуулсан.

Тус компаниас Нисэх буудлын концессын талбайд оффисын зориулалтаар ашиглах барилга барих, авто зогсоолыг баруун болон зүүн тийш өргөтгөл хийж, 250 орчим авто зогсоол нэмж байгуулах санал ирүүлжээ.

Агаарын тээвэрлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, агаарын тээвэрлэгчдэд оффисын зай талбай зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд зорчигч үйлчилгээний барилгын оффисын өрөөнүүдийг бүрэн түрээсэлж дуусжээ. Ойрын хугацаанд шинээр оффисын барилга барих мөн угтан авагч, үдэн гаргагч нарын тоо нэмэгдэж нисэх буудлын авто зогсоолын хүчин чадал хүрэлцэхгүйд хүрч, баруун болон зүүн тийш өргөтгөх шаардлага үүссэн байна. Концесс эзэмшигч өөрийн эрх, үүргийн хүрээнд концессын зүйлийг ашиглаж олсон орлого нэмэгдсэнээр улсын төсөвт төвлөрүүлэх концессын төлбөр нэмэгдэх бөгөөд мөн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж үзжээ.

viber image 2026 02 04 10 20 16 733

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.