С.Бямбацогт: Үндэсний баялгийн санг арвижуулах ажил зогссон мэт буруу мэдээлэл явж байна. Би үүнийг бүрэн няцааж байна
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед эхлүүлсэн Үндэсний баялгийн сан зогссон, иргэдийн дансанд байсан мөнгө алга болсон мэт мэдээллүүд гарсан. Гэвч энэ нь И-монголиа дахь мэдээллээ бүрэн орж харж чадаагүйнх бөгөөд харин ч илүү арвижаад явж байгааг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт онцоллоо. Мөн өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн зөвлөл хуралдаж, Үндэсний баялгийн санг хэрхэн арвижуулах талаар ярилцжээ.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
Бичлэг үзэх: -Эдийн засгийн хөгжлийн зөвлөл энэ оны анхны хуралдаанаа хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд ахалдаг. Зөвлөлийн бүрэлдэхүүнд хувийн хэвшлийн томоохон компаниудын төлөөлөл, МҮХАҮТ, бизнесийн салбарынхан багтдаг. Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн менежментийг хэрхэн сайжруулах вэ, Үндсэн хуульд заасан байгалийн баялгийн өгөөжийг монголын ард түмэнд хэрхэн тэгш хүртээх вэ гэдэг асуудал дээр Эрдэнэс Монгол компани, Чингис хаан үндэсний баялгийн сан, Монгол уул уурхайн үндэсний ассоциаци гэдэг гурван байгууллагын саналыг сонслоо.
Мөн стратегийн орд газруудын 34 хувийг монголын төр эзэмших заалт бий. Стратегийн ордуудын 34-50 хувийг төр эзэмших ажлын явцын талаар мөн мэдээлэл сонслоо.
Үндэсний баялгийн санг зогсоосон, мөнгө нь байхгүй болсон гэдэг мэдээлэл гараад байна?
-Үндэсний баялгийн сангийн оррлого өдөр бүр өсөөд явж байна. Үндэсний баялгийн сан гурван сангаас бүрддэг.
Нэгдүгээрт, Ирээдүйн өв сан. Ирээдүйн өв санд 1,6 тэрбум доллар жилийн 4-5 хувийн хүүттэй хадгалагдаж байна.
Хоёрдугаарт, Хуримтлалын сан. Хуримтлалын санд Монгол Улсын иргэн болгонд данс нээгээд, энэ дансанд 250 орчим орчим сая доллар хадгалагдаж байна.
Энэ арай бага эх үүсвэртэй. Зөвхөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниудын ногдол ашгийн 34 хувиас энэ сан бүрддэг. Энэ жил нүүрснйи үнэ буурсантай холбоотойгоор өнгөрсөн жилээс арай бага хэмжээгээр энэ сангийн мөнгө нэмэгдэнэ. Хуримтлалын санд байгаа мөнгийг иргэд эрүүл мэнд, боловсрол, оронсууцандаа зарцуулах зориулалтаар иргэд 2030 он гэхэд зарцуулах эрхтэйгээр хуримтдагдаж байна. Иргэдээ И-Монголиа руу ороод өөрсдийн хуримтлалын санд хэдэн төгрөг байгааг харах боломжтой.
И-Монголиа системийн нүүрэн дээр харагддаг байсныг жаахан өөрчлөөд Төрийн мэдээлэл гэдэг цэснээс хардаг болсныг буруу ташаа мэдээлж, баялгийн санг хаах гэж байна, амигүй болсон байна, иргэд баялгийн сангаас хүртэх боломжгүй болсон байна гэх мэт мэдээллүүд гарч байна. Гэвч үүнийг няцааж байна. Харин ч байгалийн баялгийн өгөөжийг илүү яаж нэмэгдүүлэх вэ, ирээдүйд 65 хувь хадгалаад, өнөөдөр амьдарч байгаа иргэддээ бага хувь хадгалж байгааг яаж тэгш, хүртээмжтэй болгох вэ, стратегийн ордуудаас төрийн эзэмшлийн хувийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр анхаарч байна. Тодорхой хэлэлцээнүүд хийгдээд явж байна. Харин ч Үндэсний баялгийн снагаа арвжиуулах ажил ахицтай, үр дүнтэй, урагштай явж байгаа шүү.
Одоогоор иргэдийн дансанд 175 мянган төгрөг байна. Бид 2030 он гэхэд яаж 10 сая болгох вэ гэдэг талаар хувийн хэвшил, гадна, дотны хөрөнгө оруулагч нартайгаа ярилцлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.