Илон Маск дэлхийн түүхэнд 800 тэрбум ам.доллараас давсан хөрөнгөтэй анхны хүн боллоо

Илон Маск дэлхийн түүхэнд 800 тэрбум ам.доллараас давсан хөрөнгөтэй анхны хүн боллоо
Forbes-ийн шинэчилсэн үнэлгээгээр X-ийн захирал Илон Маск 852 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн анхны хүн боллоо.  Энэ амжилт SpaceX болон xAI компанийг нэгтгэсэн хэлцлээс үүдэлтэй бөгөөд нэгдсэн компанийн үнэлгээ 1.25 их наяд ам.доллар гэж тооцогдож байна.
Маскийн хөрөнгө өмнөх оноос 84 тэрбум ам.доллараар нэмэгдэж, түүнээс SpaceX-xAI нэгдсэн компанийн 43% хувь нь ойролцоогоор 542 тэрбум ам.доллар гэж үнэлэгджээ.
SpaceX нь одоо Маскийн хамгийн үнэ цэнтэй актив бөгөөд түүнд мөн Tesla-гийн 12%-ийн  хувьцаа (ойролцоогоор 178 тэрбум) болон Tesla-ийн 124 тэрбумын хувьцаанууд багтаж байна.
Илон Маскийн хөрөнгийн өсөлтүүд: 
$500B — 2025 оны 10 сар,
$600B — 12 сарын 15,
$700B — 12 сарын 19, 
$800B+ — 2026 оны 2 сар
Одоо SpaceX-ийн IPO гаргах ажил нь үргэлжилж байгаа бөгөөд энэ нь Маскийн хөрөнгийг бүр ч өсгөх боломжтой гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.