Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох "Минимал дээл" шоу боллоо

Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох "Минимал дээл" шоу боллоо
Сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааны үеэр гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох "Минимал дээл" шоу боллоо. Энэхүү арга хэмжээгээр гал морин жилийн Сар шинийн баярын гол трэнд болох минимал хэв маягтай дээл, бүс, малгай, гутал болон гоёл зүүсгэлийн иж бүрэн зохицлыг дотоодын шилдэг үйлдвэрлэгчид танилцуулж байна.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа "Гал морин жилийн босгон дээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, өв соёлоо сурталчлах зорилготой зохион байгуулагдаж буй "Амар байна уу- 2026" үзэсгэлэн худалдаа амжилт бүтээлээр дүүрэн үргэлжилж байна. Өнөөдөр бид гал морин жилийн өнгө төрх болсон "Минимал дээл" загварын шоуг толилуулж байна. 2026 оны загварын чиг хандлага бол энгийн атлаа иж бүрэн байх юм. Зөвхөн дээл бус түүнийг дагалдах бүс, малгай, гутал, гоёл зүүсгэлийг хэрхэн орчин үеийн хэв маягт оруулж, өдөр тутамдаа бахархалтайгаар өмсөж болохыг манай дизайнерууд өнөөдрийн тайзнаа харуулж байна. Энд танилцуулж буй бүх гоёл үзэсгэлэнгийн талбайд үйлдвэрлэгчийн үнээрээ борлуулагдаж байгааг дуулгахад таатай байна" гэлээ.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл зохион байгуулна.
6985af86e337fe7967a3117b 6985af8ce337fe7967a3117c 6985af91e337fe7967a3117d 6985af9ee337fe7967a3117f 6985afabe337fe7967a31181 6985afb1e337fe7967a31182 6985afb6e337fe7967a31183 6985afbbe337fe7967a31184 6985afc1e337fe7967a31185 6985b088e337fe7967a31186 6985b08fe337fe7967a31187 6985b0a6e337fe7967a31189 6985b0afe337fe7967a3118a 6985b0b9e337fe7967a3118b 6985b0bfe337fe7967a3118c

6985b0dae337fe7967a3118e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.