Японы Ерөнхий сайд Такайчи 700 000 төгрөгийн куртык, 237 000 төгрөгийн пүүз өмсчээ
Японы парламетны сонгуулийн сурталчилгааны өдрүүд үргэлжилж байна. Японы Ерөнхий сайд Такайчигийн очсон газар бүрт иргэд олноороо цуглан угтаж, түүний өмссөн зүүсэн нь хүртэл анхаарал татаж, хурдан борлуулагдаж байгаа талаар Элчин сайд асан Куландаа нийтэлжээ.
Ерөнхий сайд Такайчигийн өмссөн цагаан өдөн курткийг хаана үйлдвэрлэсэн, хэдэн төгрөгийн үнэтэй болохыг япон даяараа судалжээ. Цагаан өдөн куртыкны зүүн ханцуй дээрх брэндийн шошго дээр намын лого хадчихсан нь гарал үүслийг нь “илрүүлэхэд” цаг хугацаа орсон аж.
Гэвч хэрэгт дурлагчид учрыг нь олсон бөгөөд L.L.Bean гэх брэндийн 30,030 иэн буюу 700,000 төгрөг үнэтэй куртык ажээ. Тун удалгүй энэ куртыкны эрэлт эрс нэмэгдэж, үлдэгдэлгүй борлогдсон байна.

Харин түүнийг хөнгөн шингэн гүйгээд л байх юм. Хөлд эвтэйхэн тэр гутал нь хаанахых ямар үнэтэй, юун гутал билээ хэмээн мөн л эрэл, сурал болжээ. Гэтэл тэрхүү "хөнгөн шингэн" гүүз нь спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг Kobeya Sports компанийн бүтээгдэхүүн болохыг дор нь олж тогтоов.
Энэ пүүз нь 9900 иэн буюу 237,000 орчим төгрөгний үнэтэй, алхах зориулалтын гутал аж.

Хүчирхэг эдийн засагтай, өндөр хөгжлийг олсон Япон Улсын Ерөнхий сайд нь энгийн даруу бөгөөд ард түмний өргөн хэрэглээний үнэ өртөгтэй тэнцэх хувцас хэрэглэл эдэлж хэрэглэдэг. Манай дарга нар яадаг билээ! Бодож нэг тунгаана биз ээ.
Эх сурвалж: Куланда
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.