БХБОС-ын сайд Э.Бат-Амгалан: Би Пунсалмаа гишүүнтэй ямар нэгэн бизнесийн хамтрал, харилцаа огт байхгүй
Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нарын хамаарал бүхий хүмүүс хамтран хятад компанйг дээрэмдсэн гэх мэдээллүүд гарч эхлээд байна. Уг асуудалтай холбогдуулан Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан байр сууриа илэрхийллээ.
Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан:
-Өглөөнөөс эхлэн миний нэр хүндэд халдсан, улстөржсөн, гүтгэсэн мэдээлэл их явж байна. Би Б.Пунсалмаа гишүүнийг 2024 онд сонгогдсоноос нь хойш танина. Бусдаар өөр бизнесийн хамтрагч гэх мэт зүйлээр мэндийн зөрүүтэй л явдаг хүн. Биднийг хамтарсан компанитай, замын мөнгөнөөс хэдэн зуун тэрбумыг авсан гээд бичээд байна. Огт тийм зүйл байхгүй. Худ ургийн холбоо ч байхгүй.
Миний төрсөн дүүг Э.Батбаяр гэдэг, Б.Пунсалмаа гишүүнийн нөхрийг бас Батбаяр гэдэг юм байна. Тиймээс энэ хоёр хүний нэрийг хольж солиод ийм асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Тиймээс албан ёсоор худлаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна.
Хотын намын асуудал гараад эхлэнгүүт захиалгатай, гүтгэсэн мэдээнүүд явах нь нэмэгдсэн. Улс төрийн бүлэглэл гэсэн хэсэг бүлэг нөхдүүд байна. Энэ улсын аль өнгөтэй өөдтэй бизнес хийгээд явж байгаа залуучуудыг дээрэмдэж, дарамталдаг асуудлууд байна. МИнйи дүү Батбаяр гээд 1981 онд төрсөн залуу бий. 40 гарсан хүнтэй өдөр бүр уулзаад, юу хийж, яаж амьдарч байгааг нь асуугада байх ч боломжгүй. Бизнес нь амжилттай явдаг юм билээ. Би дүүтэйгээ Зэс эрдэнийн компанийн талаар ярилцсан бас нарийн зүйлийг сайн мэдэхгүй байна.
Худал мэдээлэл тарааж байгаа шар хэвлэлүүдийг хууль хяналтын байгууллагад өгнө. Мөн үүний ард байгаа нөхдүүдийг олно, гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.