Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймэр бүрэн унтраагүй байна...
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр 1-р багийн нутаг Бичигтийн өндрүүд, Нөмрөгийн дархан цаазат газруудад 8-ны өдрөөс эхлэн ассан хээрийн түймрийг 12-ны өдөр цурамд оруулсан.
Өчигдөр буюу 12-ны өдрийн оройн 22:00 цагийн байдлаар түймрийг бүрэн унтрааж чадаагүй. Хүн машин, техникийн очих боломжгүй газар түймрийн хэсэг ассан хэвээр байгаа юм байна.


Нөмрөгийн дархан цаазат газар нь нийт 311 га талбайтай бөгөөд олон тооны ховор ургамал, нэн ховор шувууд зэрэг бүртгэлтэй байдаг. Одоогоор түймрийн хохирлыг бүрэн тодорхойлоогүй байна. Тухайн түймрийг үүсгэсэн асуудлыг хууль хяналтын байгууллагыхан шалгаж байгаа юм. Урьдчилсан байдлаар Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь нь түймэрт өртсөн тухай тус аймгийн Засаг дарга мэдээлжээ.
Нөмрөгийн дархан цаазат гарсан түймрийн гол холбогдогч болох Мобиком корпорцийнхныг дагуулж явсан гэгдээд байсан УИХ-ын гишүүн У.Отгонбаяр өнөөдөр хэвлэлд өгсөн мэдээллээр тухайн түймэр гарсан өдөр Нөмрөг суманд байгаагүй, бүр Нөмрөгийн дархан цаазат газарт огт очиж үзээгүй гэх тайлбар өгчээ.
Түүний хувьд 10-р сарын 6-ны өдөр Сүмбэр боомтод ажиллаж 7-ны өдөр аймаг руу буцсан гэжээ. Түймэр анх гарсан Нөмрөгийн дархан цаазат газар болон Сүмбэр боомт хооронд дунджаар 100 орчим км-ийн зайтай юм байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.