Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдлаа

Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдлаа
Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдан Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалыг өргөтгөх  болон бусад асуудлыг хэлэлцлээ
 
Өнгөрөгч оноос эхлэн Хилийн боомтын үндэсний зөвлөл боомтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг зорилгоор байгуулагдсан. Хилийн боомтын үндэсний зөвлөлийн 12-ны өдрийн хуралдааныг Сангийн сайд бөгөөд Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга З.Мэндсайхан удирдан нийт 11 асуудал хэлэлцжээ. Хуралдаанаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших хилийн Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалыг өргөтгөх эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн яамд болон байгууллагаас санал авахыг Сангийн сайд даалгав.
 
Мөн  “Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын 7 дугаар хуралдаан”-ы үр дүнгийн талаар Гадаад харилцааны яамнаас танилцууллаа.
Хилийн Гашуунсухайт боомтод ажиллах төрийн тусгай албан хаагчдын байрлах байрны асуудал болон боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлттэй танилцлаа.
 
Үүний дараа хилийн боомтын эрх зүйн байдлыг зохицуулах тандан судалгааг хийх, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулах эсэх тухай, Монгол, Хятадын хилийн “Даян- Хуншанзюй”, “Баянхошуу- Өвдөг”, “Сүмбэр- Рашаан” боомтын хилийн голын гүүрний тухай, Тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах “Хилийн боомтод мөрдөх нийтлэг журам”-ыг боловсруулах ажлын хэсгийг байгуулах эсэх тухай, Хилийн Шивээхүрэн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг батлуулах эсэх тухай, Хилийн Байтаг боомтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хязгаар, байршлыг тогтоохтой холбоотой зарим арга хэмжээний тухай төслүүдийг тус тус хэлэлцэн зөвлөлийн гишүүдээс санал авч, тодруулах шаардлагатай асуудлыг хүрээнд санал солилцлоо.
 
Дээрх асуудлуудын хүрээнд холбогдох яамдуудаас санал авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулга бэлтгэхийг Сангийн сайд бөгөөд Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга З.Мэндсайхан Хилийн боомтын захиргаанд үүрэг болголоо.
 
c90efd0e44ef47858344d169a170000663f7b27dac694c70a9f14e3f24310a3b099404ab24d64e62a6da7f9e51a2131d6aad0d3a42f442c4a72182ea1e4f964912dffd06d4d94c1992786e987440e7c710c71417f1f34ecdba6b7b14d1b8fd4c

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.