МАН-ын бодлогын 11 хороо “Нийтийн эрх ашиг”-ийг төвд тавьж ажиллана
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх 11 бодлогын хороо бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилж, “Нийтийн эрх ашиг” гэсэн нэгдсэн зарчмын дор ажиллахаар болж байна.
Хороод нь боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, дэд бүтэц, хот байгуулалт, хөдөөгийн хөгжил, төрийн бүтээмж, технологи, хүний эрх, хүртээмж зэрэг салбарын тулгамдсан асуудлыг газар дээр нь судалж, иргэд болон мэргэжилтнүүдийн саналд тулгуурлан богино, дунд, урт хугацааны бодлогын шийдэл боловсруулна.
“Нийтийн эрх ашиг” бодлогын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, явган болон дугуйн зам, сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх асуудлыг бодлогын төвд тавина. Хороодын ажлыг иргэдийн асуудал бодлогод хэрхэн тусаж, ямар бодит үр дүн гарснаар үнэлэх юм.
Бодлогын хороодын зохицуулагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллахаар болж, хороодын дарга нараар дараах хүмүүс ажиллаж байна.
- Н.Батсүмбэрэл, УИХ-ын гишүүн — “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны дарга
- Ж.Галбадрах, УИХ-ын гишүүн — Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны дарга
- Г.Лувсанжамц, УИХ-ын гишүүн — Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хорооны дарга
- П.Сайнзориг, УИХ-ын гишүүн — Хот байгуулалтын бодлогын хорооны дарга
- Л.Соронзонболд, УИХ-ын гишүүн — Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хорооны дарга
- С.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн — Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны дарга
- М.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн — Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны дарга
- О.Саранчулуун, УИХ-ын гишүүн — Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны дарга
- Д.Ганмаа, УИХ-ын гишүүн — Эрүүл мэндийн бодлогын хорооны дарга
- Ч.Анар, УИХ-ын гишүүн — Технологи, инновацын бодлогын хорооны дарга
- Х.Баасанжаргал, УИХ-ын гишүүн — Хүний эрхийн бодлогын хорооны дарга.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.