Сургаар өсдөг үнийн өсөлт таны амьдралд хэрхэн нөлөөлж байна?

Сургаар өсдөг үнийн өсөлт таны амьдралд хэрхэн нөлөөлж байна?

Өнгөрсөн онд УИХ-аар 2026 оны төсвийг баталсан үеэс цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх асуудлыг олон нийт баяртайгаар хүлээн авсан. Улмаар төсвийн тодотголоор 2026 оны 1-р сар, 2027 оны 1-р сараас тэтгэвэрийн зөрүүг арилгах тухай ч танилцуулж эхэлсэн байдаг. Гэвч манай улсад сургаар хөдөлдөг үнийн өсөлт гаардаг нь хэвийн үзэгдэл болоод уджээ.

ҮСХ-ны мэдээллээр 2025 оны 9-р сард инфляцын түвшин 9 хувь байсан бол 2026 оны 9-р сард 12,9 хувьд хүрч өмнөх сараас 0,6 хувиар өссөн байна.

Улсын инфляцид бинзен түлшнээс бусад импортын барааны үнэ 15,9 хувиар , мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 34,4 хувиар өссөн нь тус тус нөлөөлжээ.

2026 оны 9 дүгээр сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 48.4 хувиар, хонь, ямааны махны үнэ 58.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

78838663f4414e8f9c06696ec55b3ab8

Махны үнийн хувьд ҮСХ-ны мэдээллээр 2026,10.5-ны байдлаар хонины ястай мах кг нь 25.674 төгрөг, үхрийн цул мах кг 34.737 төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 54,8-67,5 хувиар өссөн байна.

3b51a6d4e48e4544ad96647e120abffcГурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 1-р зэргийн гурил 2026.10.5-ны байдлаар 2541 төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 3,3 хувь, цагаан будаа кг нь 5000 буюу өмнөх оны мөн үеэс 1,8 хувь, талх 2926 төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 8,1 хувиар тус тус өссөн байна. Таны хувьд үнийн өсөлт амьдралд тань хэрхэн нөлөөлж байна вэ?

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.