Б.Энхболд: Иргэн Т.Шинэбаяртай уулзахад хууль тогтоомжийн хэрэгжилтүүд хангаагүй байна
Сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хорьсон асуудал дээр Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/ очиж ажиллажээ. Уг асуудлаар ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд ямар дүгнэлт гаргаснаа. танилцууллаа.
ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд:
-Иргэн Шинэбаярыг шүүхийн зөвшөөрөлгүйгээр, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан. Үүний дараа шүүхээс түүнд 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргаад байна. Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн гэм бурууг одоогоор үнэлж дүгнэх боломжгүй.
Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа нь хүний эрхийг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой гэж бид үзэж байна. Өчигдөр иргэн Т.Шинэбаяртай уулзахад хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь ажиглагдлаа.
Тэрээр өмгөөлөгчтэй байх, хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд биеэр оролцох эрхтэй боловч эдгээр эрх нь хязгаарлагдмал, мэдээлэл дутмаг байна.
Тиймээс цагдан хорих, эрх чөлөөг хязгаарлах үед хууль зүйн туслалцаа үзүүлэх, томилолтын өмгөөлөгч ажиллуулах баталгааг хангах асуудлаар холбогдох байгууллагуудад хандахыг түүнд зөвлөсөн. Бид түүний гаргасан тодорхой хүсэлтүүдийг ар гэрийнхэн болон холбогдох хүмүүст нь уламжлаад байна.
Одоогоор түүний биеийн байдал болон хоригдож буй орчин нөхцөл хэвийн байгаа бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цагдан хорих байранд саатуулагдаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.