Монгол Улс авлигын индексээр дахин ухарч, 114-өөс 124-р байрт бичигджээ
Transparency International байгууллагаас зарладаг 182 улсын төрийн салбар дахь авлигын түвшний талаарх судалгааг шинэчлэн гаргажээ.
Шинэчилсэн үнэлгээгээр хамгийн бага авлигатай орноор Дани улс, харин хамгийн их авлигатай орноор Өмнөд Судан бичигдлээ.
31 улсын оноо сайжирсан бол 50 улсынх буурсан байна. Ялангуяа тогтсон ардчилсан орнуудад ухралт ажиглагдаж буйг тайланд дурдсан бөгөөд Дональд Трампын ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацаанд болсон үйл явдлууд, мөн Эпштейний баримтуудад ил болсон мэдээллүүд нь цаашдын доройтлыг улам гүнзгийрүүлж болзошгүйг анхааруулжээ.
Их Британи 2015 оноос хойш чансаагаараа аажмаар доошилж, 7-аар байраас 2025 онд 20 дугаар байранд орсон бөгөөд 100 онооноос 70 оноо авсан нь өнгөрсөн жилийн тайлангаас нэг оноогоор буурсан үзүүлэлт юм.
Энэхү бууралтын шалтгаан нь сонгуульд өрсөлдсөн хоёр том намтай холбоотой сонгуулийн кампанит ажлын зардал дээд хэмжээндээ хүрсэн нь баян хандивлагчдаас хамаарах байдлыг “хэт нэмэгдүүлсэн” гэж дүгнэсэн бөгөөд Консерватив нам 12 сар хүрэхгүй хугацаанд ганцхан донороос 15 сая фунт стерлинг хүлээн авсныг дурдсан байна.
Харин АНУ 28 дугаар байрнаас 29 дүгээр байр руу ухарч, Литва улсад гүйцэгдсэн бөгөөд 64 оноо авснаар түүхэндээ хамгийн доод үзүүлэлтээ бүртгүүлжээ. Тайланд дурдсанаар, АНУ цаашид ч буурах магадлалтай байна.
Transparency International тайланд ашигласан судалгаанууд 2025 онд хийгдсэн боловч Трампын хоёр дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний жилд болсон бүх үйл явдлыг бүрэн тусгаагүйг онцолжээ.
Харин Монгол Улсын хувьд жил дараалан уруудсаар өнгөрсөн 2024 онд 114-рт бичигдэж байсан бол энэ онд ердөө 31 оноогоор 124-рт бичигджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.