Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх 2 эмийн сангийн гэрээг цуцаллаа

Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх 2 эмийн сангийн гэрээг цуцаллаа
ЭМДЕГ 2025 онд улсын хэмжээнд нийт 1,550 эмийн сантай даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээ байгуулан ажилласан.
Өнгөрсөн оны төгсгөлд гэрээний биелэлтэд үнэлгээ, шалгалт хийсний дүнд хангалтгүй үнэлгээ авсан 124 эмийн сангийн гэрээг түр хугацаанд түдгэлзүүлээд байсан юм.
Улсын байцаагчийн зөвлөмжийг эдгээр эмийн сангуудад хүргүүлж, хэрэгжилтийг 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдөр дахин хянан шалгалаа. Хяналтын үр дүнд зөвлөмж хүргүүлсэн орон нутгийн 22 эмийн сангаас 16, нийслэлийн 102 эмийн сангаас 82 нь биелэлтээ хугацаанд нь ирүүлсэн байна. Иймд эдгээр эмийн сангуудтай даатгуулагчдад хөнгөлөлттэй эм худалдах гэрээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Харин гэрээг үргэлжлүүлэх жагсаалтад багтсан Ундрам хан хангай ХХК-ийн “Зайсан цацралт” болон Баганат хайрхан ХХК-ийн “Тун-Эрдэнэ” эмийн сангууд өөрсдийн хүсэлтээр гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байна.
Иймд талуудын зөвшилцлийн дагуу даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг дуусгавар болгож, цуцаллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.