Энх тайванд уриалан 3700 км алхсан буддын лам нар Вашингтон хотод аяллаа өндөрлүүллээ

Энх тайванд уриалан 3700 км алхсан буддын лам нар Вашингтон хотод аяллаа өндөрлүүллээ

АНУ-ын Техас мужаас өнгөрсөн 10-аар сард гарч алхсан Буддын шашны лам нар мягмар гарагт Вашингтон хотод хүрэлцэн ирж, Потомак мөрнийг гатлах гүүрээр нэг эгнээнд алхан 15 долоо хоног үргэлжилсэн Техасаас эхэлсэн явган аяллаа өндөрлөлөө.

72141cc5 894a 43a5 8b64 cf2290b008d4 300x169

Хөл нүцгэн лам нар болон Энхийн нохой Алока нар аль хэдийн сошиал сүлжээнд олны танил болсон бөгөөд  улс төрийн зөрчил, хуваагдал дунд энгийн, энх тайвнаар оршихыг уриалсныг нийт америкчууд төдийгүй дэлхий нийтээр ихээхэн талархаж хүлээн авсан юм.

d191d743 f125 4ce8 8224 a8805ee4f8a7 300x200

Тэдний нам гүм цувааг харахаар очсон газар бүрийн зам дагуу олон мянган хүн цугларчч, дэмжиж, талархлын үгээ хэлсээр байсан билээ. Вашингтон хот дахь хоёр өдрийн алхалтыг нь ч харахаар олон мянган хүн цуглаж, угтан авсан байна.

Вашингтон хотын Цагдаагийн газар лам нар болон үзэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тэдний маршрутын дагуу зам хааж, хүндэтгэл үзүүлжээ.

Америкийн Их сургуулийн Бендер Аренад бараг 3500 хүн цугларсан арга хэмжээ болсон ч шуугиан огт гарсангүй. Лам нар танхимд орж ирэхэд үзэгчид тэдний энх тайвны эрэлд хүндэтгэл үзүүлэн нам гүм байв.

01ebbced eb38 49af a80b e9efc7642561 240x300

“Энэ алхалт маш утга учиртай. Энэ алхалт бидний амьдралыг өөрчилж чадна. Дэлхийн энх тайвны төлөө алхахад биднээс хэд нь бэлэн байна вэ?” хэмээн бүлгийн даруухан удирдагч Эрхэм Бикхү Паннакара олонд хандан хэлжээ.

 ea258653 46ba 4b9d 8bd8 664104d433fa 300x157

Арваннэгдүгээр сард Хьюстоны ойролцоо лам нар хурдны замын хажуугаар алхаж байх үед тэдний хамгаалалтын автомашиныг ачааны машин мөргөж, хоёр лам гэмтэж, Маха Дам Фоммасан хөлөө тайруулахад хүрсэн байна. Жоржиа мужийн Снеллвилл хот дахь сүмийн тэргүүн Фоммасан Вашингтоны ойролцоо бүлэгтэйгээ дахин нэгдэж, Америкийн Их сургуулийн танхимд тэргэнцэртэй орж иржээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.