АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ЖАЙКА-ийн Ерөнхийлөгч Танакатай уулзжээ

АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ЖАЙКА-ийн Ерөнхийлөгч Танакатай уулзжээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.02.04) Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-ийн Ерөнхийлөгч Танакатай уулзжээ.

625366737 1242094268017518 8493716216092386663 n 300x192

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсын Засгийн газар манай улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд салбар бүрт чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлоод, энэ удаа хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ.

627672844 1242094408017504 8812249549685449631 n 300x200

628393016 1242094368017508 301973678225162314 n 300x200

Мөн тэрээр Монгол Улсын агаарын тээврийн салбарт зорчигч тээврийн урсгал эрчимтэй нэмэгдэж, “Чингис хаан” нисэх онгоцны буудал ачаалал ихтэй ажиллаж байгааг дуулаад, нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, дэд бүтцийн өргөтгөн ашиглах хүрээнд хийгдэж буй судалгааны ажлуудыг богино хугацаанд хийж дуусгах, барилгын ажлыг эрт эхлүүлэх шаардлагатай байгааг онцлон хэллээ.

627386852 1242094318017513 7904198641736657051 n 300x174

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс “Чингис Хаан” нисэх буудлын өргөтгөлийг барих бэлтгэл ажлын хүрээнд цаг үеийн зарим мэдээллийг танилцуулж, хэд хэдэн чиглэлд санал хэллээ.

628144677 1242094401350838 2276104395024521246 n 300x200

625988708 1242094331350845 4062107871918296781 n 300x200

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх тухай асуудлыг нарийвчлан хэлэлцэж, уулзалтаар хэлэлцсэн зарим асуудлыг ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танака төслийн багийнхан болон холбогдох байгууллага, дарга удирдлагуудтай дахин зөвлөлдөж, шуурхай хариу өгөхөөр тогтлоо.

625975198 1242094221350856 8996132821356870598 n6985471f27268 300x177

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.