Б.Энхбаяр: “Смарт Эко Транс” компанид улсынхаа хилийг хугацаагүйгээр өгсөн!
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцрохоосоо 4 хоногийн өмнө хууль зөрчиж, улсын хилийн зурваст 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан талаар мэдэгдсэн юм. Үүнээс гадна “Смарт Эко Транс” компани Ганцмодны боомтын газрыг хугацаагүйгээр хувьдаа авсан талаар мэдэгдсэн. Харин тус комданид ямар албан тушаалтнууд ийм давуу байдал олгож, хууль зөрчсөн талаар тайлбарласан юм.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Хилийн боомтод хугацаагүй газар эзэмших эрхтэй болсон “Смарт Эко Транс” компани “Админерал“-тай нэг өдөр байгуулагдсан нь сонирхолтой!
“Смарт Эко Транс” компанид чингэлэг тээврийн үйл ажиллагаа эрхлэх, терминал байгуулах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр өгөх тогтоолыг 2022 онд тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тогтоол оруулж, шууд батлуулсан. Энэ компани бол Баянмонгол хорооллыг барьсан компани бөгөөд захирал Ж.Бямбабаатар нь Хэнтий аймгийн харьяат.
Мөн концессын хууль зөрчин, шууд гэрээ байгуулж, давуу байдал олгоход тухайн үеийн Засгийн газрын ХЭГ-ын дарга, Боомтын үндэсний хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан шууд нөлөөлсөн.
Тендерийн хуульгүйгээр энэ компанид терминал барих, чингэлэг тээврийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг өгөхдөө ямар ч хугацаагүйгээр өгсөн. Өөрөөр хэлбэл, хувийн компанид улсынхаа хилийг өгсөн асуудал яригдана!
Ингэж давуу байдал олгосноос хойш буюу 2022 оноос 2025 оны 06-р сар хүртэл энэ компани ямар ч газрын зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан. Газрын зөвшөөрөлгүй явж байсан тус компанид БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа 2025.06.13-нд буюу шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар томилогддог өдөр амжиж, хууль зөрчин тушаал гаргаж, газрын зөвшөөрлийг олгосон! Байгаль орчны сайдад Монгол Улсын хилийн бүсэд газар олгох эрх хэмжээ байхгүй!
Мөн төрийн өмчийн 19,2км автозамыг мөн энэ компанид давуу эрхээр олгосон. Энэ давуу эрхийг хууль зөрчин Өмнөговийн Ханбогд сумын засаг дарга асан Нэхийт, Өмнөговь аймгийн Засаг дарга Энхбат нар олгосон. Энэ асуудлаараа Н.Энхбат одоо АТГ-т шалгагдаж байна...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.