ОХУ-д тоглогдож байсан Монголын хөгжмийн зохиолчдын хэвлэмэл, гар бичмэл нот болон партитуруудыг авчрах талаар ярилцжээ
Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын дэд сайд Г.Дашняам Оросын Холбооны Улсын Соёлын дэд сайд Андрей Владимирович Малышевтэй Москва хотноо уулзжээ.
Уулзалтаар ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр их, дээд сургуульд суралцах хүсэлтэй монгол оюутнуудад олгодог ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх хүсэлт тавьж, олон улсын стандарт бүхий Urtext нотыг монголын мэргэжлийн урлагийн байгууллагууд, хөгжмийн боловсролын сургуулиудад нэвтрүүлэх, ОХУ-д тоглогдож байсан Монголын хөгжмийн зохиолчдын хэвлэмэл, гар бичмэл нот болон партитуруудыг Монгол Улсад авчрах боломжийн талаар санал солилцсон байна.

Мөн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг хүчитгэх ажлын хүрээнд уг барилгыг сэргээн засварлах чиглэлээр ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг хамтран судлах зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Дэд сайд А.В.Малышев хоёр орны соёлын салбар дахь харилцааг өргөжүүлэх хүрээнд эдгээр асуудлуудад бүх талын дэмжлэг үзүүлэхээ, мөн ойрын хугацаанд өргөн хүрээний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад ажлын уулзалт хийн, Монголын соёл, урлагийн байгууллагуудтай өөрийн биеэр танилцан хамтран ажиллана гэдгээ онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.