"Шинэ яармаг" цогцолбор хорооллын дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулна
Монгол Улсын Хөгжлийн банк нь чанаргүй зээлийн өр төлбөрт шилжүүлэн авсан нийслэлийн шинэ суурьшлын бүс, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын В зоне хэсгийн дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулна. Үүнд:
540 айлын орон сууцны дуусаагүй 7 блок барилга
- Талбайн хэмжээ: 41,962.0 м.кв
- Гүйцэтгэл 75-80 хувь
Үйлчилгээний зориулалттай 3 блок барилга
- Талбайн хэмжээ: 1,865.48 м.кв
- Барилгын гүйцэтгэл: 5-45 хувь
332 ширхэг авто машины зогсоол
- Талбайн хэмжээ: 4,604.30 м.кв
- Барилгын гүйцэтгэл: 70 хувь
Төсөл хэрэгжих газар нь 27,478.3 м.кв талбай бүхий, эзэмших эрх нь баталгаажсан, эрхийн зөрчилгүй газар болно.
Сонирхсон этгээд нь тухайн барилгуудтай холбоотой зураг төсөл болон холбогдох бусад баримт бичигтэй танилцаж, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Утас: 70130513-271, 70130513-140

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.