Л.Энх-Амгалан: 57-р сургуулийн жишгээр 2027 онд 100 сургуулийг “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” болгоно

Л.Энх-Амгалан: 57-р сургуулийн жишгээр 2027 онд 100 сургуулийг “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” болгоно
Улсын сургуулийн шинэ стандартын эхлэл болсон нийслэлийн ерөнхий боловсролын 57-р сургуулийн жишгээр 2027 онд 100 сургуулийг “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” болгоно.
НОГООН СУРГУУЛЬ чиглэлээр сургуулийн барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, ус хэмнэлт, хог хаягдлын менежмент, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжинэ.c934e14d10af4f798b3154f737ccbe0f
 
УХААЛАГ СУРГУУЛЬ чиглэлээр сургуулийн дижитал шилжилтийг эрчимжүүлж, анги бүрийг интернет, ухаалаг самбартай болгож, хүүхэд бүрийн дижитал сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сургуулийн удирдлагын нэгдсэн цахим систем болон хиймэл оюун ухааны хэрэглээг үе шаттай нэвтрүүлнэ.
7d5e9b4a70494673990ce8ea8dbc6ad8
 
ЭРҮҮЛ СУРГУУЛЬ чиглэлээр хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийг тогтолцоонд оруулж, сургуулийн хоол, ундны ус, ариун цэвэр, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, хүүхдийн сурч хөгжих эрүүл орчныг бүрдүүлнэ.
 
АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ чиглэлээр хүүхэд хамгаалал, сэтгэл зүй болон цахим аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.