УИХ-ын дарга С.Бямбацогтын Белийн Хаант Улс, Люксенбургийн Их Гүнт Улсад 24 жилийн дараа айлчилсан айлчлалын үр дүн
Манай улсаас 70 мянга орчим иргэн Европын холбооны улсуудад ажиллаж, амьдарч байна. Тэднээс 3000 орчим нь Белги, Лексенбург, Нидерланд улсуудад төрж байна.
Гэвч тус улсуудад УИХ-ын дарга С.Төмөр-Очир 2002 онд анх айлчилснаас хойш төрийн өндөр, дээд түвшний айлчлал хийгээгүй байжээ. Тиймээс дээрх улсуудтай тасарсан харилцааг сэргээж, хөгжүүлэх, Люксенбургийн Их Гүнт Улстай дипломат харилцаа тогтоосны 50, Белийн Хаант Улстай дипламат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын С.Бямбацогт Бямбацогт 08-р сарын 26-30-ны өдрүүдэд айлчлал хийлээ. Энэ айлчлалын үр дүн юу байсан талаар товчлон хүргэе.
Юун түрүүнд УИХ-ын даргын айлчлал Бенилюксийн орнууд буюу Белги, Нидрерланд, Люксенбург улсуудтай хийх Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг сэргээж байгаагаараа ихээхэн онцлог гэдгийг дурдах нь зүйтэй.
- Зүрх судасны үндэсний төв байгуулахад зориулж Люксенбург Улс 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлнэ
Европын эдийн засгийн төв гэгддэг, дэлхийд номер нэг ДНБ-тэй буюу нэг хүнд ногдох ДНБ- нь 147 мянган евроттой тэнцдэг Люксенбургийн Их Гүнт Улс манай улсад 2002 оноос хойш зүрх судасны эмчилгээ оношилгоог сайжруулах чиглэлд нийт 45 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж, техникийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүний үр дүнд манай улсын зүрх судасны өвчний нас баралт 5 дахин буурсан байдаг.
Харин энэ төслөө үргэлжлүүлж Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр хэрэгжиж буй Зүрх судасны үндэсний төв барихад тоног төхөөрөмжийг тус улс 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Буцалтгүй тусламжийн хүрээнд байгуулах 120 ортой эмнэлгийн шавыг ирэх есдүгээр сарын 17-ны өдөр тавих болсныг Улсын Их Хурлын дарга уламжилсанаар болсон билээ.
2. Евродын хөрөнгө оруулалтын банк манай улсад НЭГ ТЭРБУМ еврогийн хөнгөлөлттэй зэлэ олгоно

Мөн энэ айлчлалын хүрээнд Люксенбургт байрлалтай Европын хөрөнгө оруулалтын банк СОР17-д зориулж 100 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлсэн бол үүнээс гадна манай улсад нэг тэрбум еврогийн хөнгөлөлтэй зээлийг ногоон хөгжил, дэд бүтэц, цахилгаан эрчим хүчний салбарт зориулж олгохоор болсон юм.
Харин УИХ-ын даргын айлчлалын дараагийн улс болох Белгийн хаант Улс. Тус улс манай улсын зүүн болон баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийг 2005 оноос хойш хэрэгжүүлсэн бөгөөд нийт 7 сая орчим еврогийн хөнгөлөлттэй зээл олгож байжээ.
3. Монгол иргэдийн визний асуудлыг хөнгөвчлөх, чөлөөлөхөд Люксембург, Бельги Улсын парламент анхааралдаа авч ажиллахаа илэрхийллээ
Энэ удаагийн айлчлалаар дээрх хоёр улстай хоюулантай нь манай улсын иргэд Европыг холбооны улсууд руу визний хөнгөлөлттэй зорчих асуудлыг хөндсөн бөгөөд эхний ээлжид дипломат албан пасппорттой иргэд хөнгөлүүлэх, аажмаар иргэдийн визний асуудлыг хөнгөвчлөх саналыг нааштай хүлээж авч, Европын холбоонд уламжлахаа илэрхийлсэн нь ихээхэн ахиц байсан юм.
Үүнээс гадна айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Бенелюксын улсуудад оршин сууж байгаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний тулгамдаж байгаа асуудлыг сонсож, хууль эрхзүйн хүрээнд шийдвэрлэх талаар ярилцсан нь тэнд оршин сууж байгаа иргэдийн хувьд ихээхэн талархууштай үйл явдал болсон билээ.
Тус орнуудад оршин суугч монгол иргэдийн хувьд ЭМД, НДШ төлөх, цаашлаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, тэтгэвэрт гарах гэх асуудал тулгамддаг талаар онцолж байв.
Түүнчлэн гадаадад төрж, өсөж буй хүүхэд багачууддаа үндэсний өв соёл, хэл, боловсролыг зааж сургах, тухайн улсын иргэдэд сурталчлан таниулахад байр сав, соёлын төв шаардлагатай байгааг дурдаж, УИХ-ын дарга С.Бямбацогт хууль эрхзүйн хүрээнд шийдвэрлэх талаараа онцолсон билээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.