Сэтгэлзүйчдийн багийг Ховд аймагт ажиллуулж, мэргэжлийн тусламж үзүүлэхээр болжээ

Сэтгэлзүйчдийн багийг Ховд аймагт ажиллуулж, мэргэжлийн тусламж үзүүлэхээр болжээ
 
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Ховд аймагт бусдын гарт амь насаа алдсан охины аав С.Аманжол болон өмгөөлөгчдийн багтай өнөөдөр уулзаж, охины ар гэрт үзүүлэх шаардлагатай дэмжлэг, үйлчилгээний талаар ярилцаж шийдвэрлэжээ.
 
Охиныг эрэн хайх үйл явцаас эхлээд өнөөдрийг хүртэл Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг арга зүйгээр ханган ажиллаж байна.
 
Хэрэг хянан шийдвэрлэх үйл явц үргэлжилж байгаа энэ хугацаанд охины ар гэр Улаанбаатар хотод амьдрахаар болсон. Харин ах, дүү нарынх нь хичээл номыг тасалдуулахгүй сурах эрхийг хангах үүднээс Улаанбаатарт амьдрах харьяаллынх нь дагуу шилжүүлэн суралцуулах асуудлыг Боловсролын Ерөнхий Газрын дарга Х.Тамиртай уулзаж шийджээ.
f0920e50addd496d9bee0e6a9cb85777
Одоогоор тухайн гэр бүл, аав ээж, ах эгч, дүүгийн сэтгэл зүйн байдал маш хүнд, тогтворгүй байна. Тиймээс Ховд аймагт сэтгэл зүйчид болон агентлагаас холбогдох мэргэжилтнүүд ажиллана.
 
Тухайн гэр бүлийн ЕБС-ийн насны хүүхдүүдэд шаардлагатай байгаа хичээлийн хэрэгсэл мөн өмгөөлийн үйлчилгээ үзүүлж байгаа хуульчдад зохих дэмжлэгийг үзүүлэхээр болжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.