Хөгжлийн банк дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн "Хөгжлийн бонд" хөтөлбөрийг эхлүүллээ

Хөгжлийн банк дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн "Хөгжлийн бонд" хөтөлбөрийг эхлүүллээ
 
Монгол Улсын Хөгжлийн банк дотоодын хөрөнгийн зах зээлд нийт 500.0 тэрбум төгрөгийн “ХӨГЖЛИЙН БОНД” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн эхний транч болох 100.0 тэрбум төгрөгийн бондыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан өнөөдөр (2026.09.07) олон нийтэд нээлттэй санал болгож, цан цохих ёслол боллоо.
01cfbfaf58d747fe97cbc187963fd9f3
Хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газартай адил ВВ-/В1/В+ түвшний зээлжих зэрэглэлтэй бөгөөд “ХӨГЖЛИЙН БОНД” нь хөрөнгө оруулагчдад хэд хэдэн давуу талтай.
Тухайлбал, бондын хүүгийн орлого нь албан татвараас бүрэн чөлөөлөгдөхөөс гадна Монголбанкны барьцаалах болон түргэн борлогдох хөрөнгийн жагсаалтад багтсан юм.
d18c9d5147934bac845782600dbd9e53
Ийнхүү нээлттэй үнэт цаас санал болгож буй нь олон нийтэд банкны үйл ажиллагааг илүү нээлттэй таниулах, хяналт оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад дотоодын хөрөнгийн зах зээлд шинэ жишиг тогтоох зорилготойг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн онцоллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.