АНУ Венесуэлд цохилт өгч эхэллээ

АНУ Венесуэлд цохилт өгч эхэллээ

АНУ Венесуэлд “өргөн хүрээтэй цохилт” өгч эхэллээ. Энэ нь шөнийн цагаар явагдсан онцгой ажиллагаа байсан бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трамп халдлагаас хэдхэн цагийн дараа олон нийтийн сүлжээгээр зарласан байна.

АНУ

Fuerte Tiuna - Каракасын гол цэргийн бааз

La Carlota - нийслэл дэх үндсэн агаарын бааз

El Volcán - холбоо, дохионы томоохон антенн бүхий цэг

La Guaira боомт - Венесуэл улсын гол далайн боомт

Higuerote нисэх буудал - Миранда муж дахь агаарын баазад цохилт өгч, дэлбэлжээ.

download 2 300x200

Венесуэл нийслэл Каракаст олон удаагийн дэлбэрэлт болж, онгоцууд хот дээгүүр нисч, буудаж байна. Харин Мадурогийн Засгийн газар АНУ-ыг энгийн иргэд болон цэргийн байгууламжуудад халдсан гэж шууд буруутгаж байна.

Венесуэлийн Засгийн газар үүнийг “империалист халдлага” хэмээн нэрлэж, иргэдийг гудамжинд жагсахыг уриалжээ. Тус улсыг одоогоор хэн удирдаж байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд Мадурогийн яг хаана байгаа нь ч тодорхой бус байна.

download 1 300x200

Мадуро болон түүний эхнэрийг “баривчилж, улсаас нисгэн гаргасан. Энэ ажиллагаа АНУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран хийгдсэн байж магадгүй аж. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй өгнө” хэмээн Трамп мэдэгдэж, Бямба гарагийн өглөө сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал зарласан байна.

Source: APnews

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.