12-р сарын 31-нд ТВ-ийн ярилцлагад орсон нэгэн иран эмэгтэй эфирт гивлүүрээ тайлжээ. Улмаар залуу охид, эмэгтэйчүүд зориг гарган гудамж талбай, исламын шашинтнуудын өмнө гивлүүрээ тайлсаар байна.
Энэ хөдөлгөөн 2022 онд Жина (Mahsa) Амини гэх 22 настай эмэгтэй “хижаб буруу зүүсэн” гэх шалтгаанаар баривчлагдаж, цагдаагийн харьяанд байхад нас барснаас эхлэлтэй. Энэ явдал тус улс даяар эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн том хөдөлгөөн болж өргөжсөн юм.
Гэвч Ираны Засгийн газар заавал гивлүүр зүүх дүрмээ чанд мөрдүүлэхээр хүчээр ариун ёсны цагдаа болон төрийн байгууллагуудыг ашиглаж байгаа бөгөөд эсэргүүцэгчдийг баривчилж, торгууль, шийтгэл ноогдуулдаг байна.
Иран Улс 1979 онд эмэгтэйчүүд олон нийтийн газар битүү гивлүүр зүүхийг хуульчилсан бөгөөд өнөөг хүртэл энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байгаа юм.
















