Мөсөн сурын олон улсын тэмцээнд Буриад, Тува, Халимаг, Шинжаан, Казахстан болон АНУ-аас харваачид ирж оролцоно
Монголын үндэсний спортын VIII наадам 01-р сарын 23-25-ны өдрүүдэд Цонжинболдогт зохион байгуулагдахаар болжээ. Тус наадмын мөсөн сурын тэмцээнд 21 аймаг 9 дүүргийн 360 харваач оролцох аж.
Мөн энэ сарын 30, 31, 02-р сарын 01-ний өдрүүдэд олон улсын хэмжээний мөсөн сурын тэмцээн болохоор товлогджээ.
Мөсөн сурын олон улсын тэмцээнд ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын Өвөрмонголын Шинжаан, Казахстан болон АНУ-аас харваачид ирж оролцохоор болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.