М.Бадамсүрэн: 2000 мянган малчин дундаас нэг аварга малчин тодруулна

69

Улсын аварга малчины шалгаруулалтын журам болон Хөдөө аж ахуйн тсалбарын тэргүүн тэмдэг шинэчлэгдэж байгаа талаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэнгээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

Бичлэг үзэх:

-Аварга малчин шалгаруулдаг журамд өөрчлөлт оруулж, 2000 мянган малчин дундаас нэг аварга малчин тодруулна. Аварга малчдыг төлж байгаа татвар, хураамжаар нь шалгаруулна. Шагналыг нь бас үнэ цэнтэй болгож малчин өөрөө хүсвэл гэр бус өөрт хэрэгтэй тоног төхөөрөмж авч болно.

Монгол Улс 200 мянга гаруй малчинтай, 100 улсын аварга малчин шалгаруулах журамтай. Гэтэл үүнийг мөрдөхгүй 150, 160 улсын аварга малчин шалгаруулдаг байсныг тодорхойлж өгч байгаа юм.

Жишээлбэл, Хөвсгөл аймаг 20 мянган малчин өрхтэй 10 малчин шалгарна.

Улсын аварга малчид тоо толгойн албан татвараа төлсөн байх ёстой. Бусад хуулиар ноогдуулсан татвараа хуулийн хугацаанд нь төлсөн байх нь гол үзүүлэлт болж байгаа юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here