ЭЗХ сайд Ж.Энхбаяр: Бид таваас дээш жил маргаантай явж байгаа гадны хөрөнгө оруулагчдыг цэгцлэх дуу хоолой болж ажиллана

64

“Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”-ийн нээлтийг Эдийн засаг, хөгжлийн яам зохион байгууллаа.

Арга хэмжээний нээлтэн дээр ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр үг хэлж, Монгол Улс хөрөнгө оруулагчдад илүү ил тод, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчин бүрдүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Бүтэн бичлэг үзэх: 

Бизнесийн эрх нь зөрчигдсөн, хууль хяналтын байгууллагаар олон жил явж байгаа гомдлууд олон байна. Ийм бид таваас дээш жил маргаантай байгаа гаднын хөрөнгө оруулагчдыг цэгцлэх дуу хоолой болж ажиллана.

ЭЗХЯ дээр гадаадын хөрөнгө оруулалтын нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа ААН хөрөнгө оруулалтаа бүртгүүлээд, гэрчилгээгээ авах боломжтой.

ЭЗХЯ-ны Бизнес орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан:

Бичлэг үзэх: 

“Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”-ийн зорилго нь төрөөс баримталж байгаа зарчмуудыг гадна, дотнын хөрөнгө оруулагчдад шуурхай хүргэх юм.

Намрын чуулганаар эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барьсан. Хаврын чуулганаар батална гэж найдаж байна. Энэ хууль батлагдхаар татвар, газар, хөрөнгө оруулагчдад шаардлагатай бүх зохицуулалтыг Монгол Улсын төр тогтвортой хангаж чадна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here