Дорноговь аймагт сүүлийн 9 жилийн хугацаанд түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлээр 2512 айлыг орон сууцаар хангажээ

Дорноговь аймагт сүүлийн 9 жилийн хугацаанд түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлээр 2512 айлыг орон сууцаар хангажээ
[su_quote]Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжүүлж буй хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцжээ.[/su_quote]
Тус аймаг 2016 оноос хойш сүүлийн 9 жилийн хугацаанд түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлээр 2512 айлыг орон сууцаар хангажээ. Үүний 329 нь түрээсийн орон сууцанд хамрагдсан байна. Энэ онд нэмээд 288 айлыг түрээсийн орон сууцанд хамруулахаар төлөвлөжээ.
615416655 1428312718851447 1651440979298862817 n 300x200
[su_quote]Түрээслээд өмчлөх хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцны мкв-ын үнийн тухайд 1.9-2.4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Түрээсийн орон сууц барих эх үүсвэрийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж, одоогийн байдлаар 36.4 тэрбум төгрөг зарцуулжээ.[/su_quote]
615209221 1428312785518107 4243208658346679668 n 300x200
Түрээсийн орон сууцанд хамрагдсан айлууд 5-10 жилийн хугацаанд сар бүр төлбөр төлөхдөө хүү, алданги, ханшийн зөрүү огт төлөхгүй. Байрны төлбөрөө төлж дуусаад гэрчилгээ авсны дараа татварын хуулийн дагуу НӨАТ-ын буцаан олголт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрх нь үүсэх юм байна.
615405574 1428312745518111 2151893082513690530 n 300x200
Дорноговь аймаг нарийн мэргэжлийн эмч, англи хэл, математикийн шилдэг багш нарыг орон нутагтаа ажиллуулах зорилгоор орон сууцаар үнэ төлбөргүй хангах бодлого хэрэгжүүлж байна.
Ингэхдээ таван жил тогтвортой ажиллах нөхцөл тавьж, энэ шаардлагыг хангасан тохиолдолд амьдарч буй байрыг нь шууд өмчлөлд нь шилжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар 21 өрх дээрх нөхцлөөр байртай болжээ.
615520770 1428312812184771 5357215918982167096 n 300x200
Тус аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" төслийг энэ онд эхлүүлэх гэж байна. "Single apartment" төсөл нь орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх хүртлээ 1-5 жил зөвхөн хэрэглээний зардлаа төлж, үнэ төлбөргүй амьдрах боломжийг залууст олгох юм.
614425374 1428312778851441 4362283066961834636 n 300x200
Сингл апартмент нь бүрэн тохижилттой, ганц бие хүнд зориулагдсан 18-20 мкв байр юм.
Өөрөөр хэлбэл өмсөх хувцас, төгссөн сургуулийн дипломтойгаа ирэхэд л хангалттай гэж аймгийн удирдлагууд танилцуулав. Уг төсөлд хамрагдах залууст Дорноговь аймагт 6 сараас дээш ажилласан, НДШ төлдөг байх гэсэн шалгуур тавих юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.