21 аймгаас Улаанбаатар хотыг зорин ирсэн 200 гаруй малын эмч нар Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байна
[su_quote]Малын эмч нар төрийн ажил гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хөлсийг цагтаа авч байх, мэргэжлийн үнэлэмжийг өсгөх бодлогын дэмжлэг хүсэж, тайван жагсаал зохион байгуулж байна.[/su_quote]
Өвөрхангай аймаг Гучин-Ус сумын Малын эмч Г.Ундрахбаяр:
Малын эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр энд жагсаж байна. Малын эмч нар хөдөө хээр цаг наргүй ажилладаг онцлогтой. 2025 оны 3 сард хийсэн вакциныхаа цалинг өнөөдрийг хүртэл авч чадахгүй байна.
Бидний дундаж наслалт 55-аас дээш байна. Бидний хөдөлмөрийн хөлс дэндүү бага байгаа учраас залуучууд энэ салбарт ажиллахгүй байна. Өнөөдөр 200 мянган төгрөгийн ажил хийгээд амьдрахгүй.
Монгол Улсын эдийн засгийн томоохон хэсэг "Мал аж ахуйн салбар"-ыг анхааралдаа аваасай гэсэн үүднээс энд ирлээ.
C.Ганбат:
Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс махнаас бусад нь үнэгүй болсон. Арьс шир, ноос ноолуур үнэтэй байж мал үнэтэй болно. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрийг төр засаг бодлогоор дэмжих хэрэгтэй.
Малаас гулуузнаас бусдыг хаяж байна. Ийм байхаар малчид малын эмчийг хүсэхгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.