Хөвсгөл нууранд нэг өдрийн дотор живсэн гурван дуудлага ирж, 2 хүн амиа алджээ

191
Өчигдөр 01/11-нд Хөвсгөлийн Хатгал тосгон, Тойлогтын үзүүр гэдэг газар Хөвсгөл нуурын мөсөнд түлээ ачсан автомашин живж, 1 хүн нь эсэн мэнд гарч, 2 хүн нь амиа алджээ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж байна гэжээ.
Мөн Рэнчинлхүмбэ сум Дээд цагаан нуурын мөсөөр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрснөөс живжээ. 3 том хүн, 2 хүүхдийг эсэн мэнд аварсан, мөн живсэн автомашиныг татан гаргасан байна.
Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон “Тойлогтын үзүүр” гэдэг газар “Хөвсгөл” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашины урд 2 дугуй мөс цөмөрсөн дотроо 2 хүнтэй, зорчигчид эсэн мэнд гарсан дуудлагаар ажиллаж, автомашиныг татан гаргалаа гэжээ.
ИРГЭД, МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, АЯЛАГЧ, АМРАГЧИД ГОЛ МӨРӨН, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИЖ ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН АМЬ НАС, ЭД ХӨРӨНГӨД ЭРСДЭЛТЭЙ АЛХАМ ХИЙХГҮЙ БАЙХЫГ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА гэжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here