Монгол Улсын Үндсэн хуулийн дуун болон дохионы хөрвүүлэг

49

Иргэн бүрийн мэдээллийг тэгш, хүртээмжтэй авах эрхийг бодитоор хангах хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн дуун хувилбарыг (энд дарах) бүтээж, дохионы хэлээр (энд дарах) хөрвүүлэн Монгол Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим талбарт байршуулсан.

Үндсэн хуулиа дээдэлж, сахин биелүүлэх нь хүн бүрийн үүрэг тул ийнхүү нийгмийн бүлгүүдийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн хувилбараар Монгол Улсын Үндсэн хуулийг түгээх нь харааны, сонсголын бэрхшээлтэй иргэд суурь эрхээ мэдэх, эдлэх боломжтой болж буйгаараа ач холбогдолтой.

Монгол Улсын Үндсэн хуулийн дуун хөрвүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж гаргасан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here