Х.Нямбаатар: Соёлын яамнаас даалгаад НЗДТГ Фүлхэм багтай 1,1 сая долларын гэрээ байгуулсан нь үнэн

Х.Нямбаатар: Соёлын яамнаас даалгаад НЗДТГ Фүлхэм багтай 1,1 сая долларын гэрээ байгуулсан нь үнэн

Соёлын сайдаар ажиллаж байсан Ч.Номин монголыг гадаадад сурталчлах ажлын хүрээнд "Go Mongolia" хөтөлбөр хэрэгжүлж, гадна, дотны олон инфлүүлнсер, нөлөөлөгчдийг монголд авчрахад хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Гэвч түүний хувьд төсвөөс огт мөнгө гаргаагүй хэмээн удаа дараа худал ярьж байв.

Харин хэвлэл мэдээллийнхний сурвалжлагын дүнд тэрээр,

CNN телевизэд – 1 750 000$ /орон нутгийн татвар ороогүй үнэ 500 000 /  -BCG /boston consulting group/ –1 360 000 евро

-Edelman Singapore 1-р үе шат- 500 000 доллар, 2,3-р үе шат 1000 000  доллар,

-Монголхан жүжигт- 1,9 сая доллар,

Fulhem хөлбөмбөгийн багт 360 000+830 000 фунт стерлинг төсвөөс зарцуулсан нь ил болсон юм.

Гэвч үүн дээр нэмээд Нийслэлийн ЗДТГ-аас мөн зарим ажлуудаа санхүүжүүлэх үүрэг өгч, түүний хүрээнд английн Fulhem хөлбөмбөгийн багт 1,1 сая долларыг зарцуулсан талаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар ярьжээ. 

Тэрээр, 

Фүлхэм хөлбөмбөгийн багтай гэрээ байгуулсан нь үнэн. Соёлын яам монголыг гадаадад сурталчлах ажлынхаа хүрээнд ажлуудаа гаргаад, сонгон шалагаруулалтаа өөрсдөө хийгээд, зарим санхүүжилтээ хотоос гаргахыг даалгасан. Тэгээд Английн Фүлхэм багтай 1,1 сая доллараар гэрээ байгуулсан гэв.

bbfabc0e 3d17 4424 8e66 f4b1da7bd74f 300x276

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.