Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ сарын 13,14-нд салбарын мэргэжлийн холбоодтой хамтарсан цуврал уулзалт зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр хүнсний үйлдвэрийн болон жижиг, дунд үйлдвэрийн салбарын мэргэжлийн 20 орчим холбоотой нэгдсэн уулзалт зохион байгуулж байна.
Уулзалтаар салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар оролцогчдод мэдээлэл өгч, мэргэжлийн холбоодын зүгээс тулгамдаж буй асуудлаа танилцуулан, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх хүрээнд харилцан санал солилцоно.

Дараах мэргэжлийн холбоодын төлөөлөл уулзалтад оролцож байна:
Хүнсний салбарын мэргэжлийн холбоод:
– Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо;
– Монголын сүүний нэгдсэн холбоо НҮТББ;
– Исгэлтийн үйлдвэрлэлийн төв холбоо НҮТББ;
– Гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо ТББ;
– Монголын логистикийн холбоо;
– Монголын Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо;
– Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо;
– Монголын ресторан зоогийн газрын холбоо ТББ.
Жижиг, дунд үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоод:
– Монголын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний холбоо;
– Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо;
– Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо;
– ”Бизнес өсөлт ТББ;
– Хөгжлийн шийдэл ТББ;
– Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим;
– Хувцас үйлдвэрлэл, оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо.

















