Хүчит шонхор зах дээр ууцны үнэ 400-800 мянган төгрөгийн үнэтэй байна
[su_quote]Цагаан сар дөхөж байгаа энэ үед зах, худалдааны төвүүдэд ууцны худалдаа гарч эхэлжээ. Хүчит шонхор зах дээр л гэхэд хонины ууц 400-800 мянган төгрөгийн үнэтэй байна.[/su_quote]
Малчин:
-480-800 мянган төгрөгөөр ууц зарж байна. Одооноос зах дээр жигдрээд гарч байна. Би өөрийн бэлчээр дээрээс 40 ууц бэлтгээд ирлээ. Өнөөдөр 7-8 ууц зарчихлаа. Хүчит шонхор зах дээр мах зарж нэг өдөр зогсоход 180-190 мянган төгрөгийн зогсоолын төлбөр авдаг юм байна. Малчин бидэнд чанга л юм байна.
Ахмад настан:
-Ууц үнэтэй байна. 700-800 мянган төгрөг байна. Хөгшин настай хүмүүс болохоор жижигхэн ууц тавилтай биш. 600-700 мянгаар ууц авна даа. Ер нь Цагаан сарын баяраар багадаа 4 сая төгрөг зарцуулахаар байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.