Н.Лхагвадорж: Мандал сумын засаг дарга хууль зөрчин хамаарал бүхий этгээдээ тендерийн хороон даргаар томилсон

55

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 4 сумын засаг даргыг чөлөөлсөн талаар аймгийн засаг дарга Н.Лхагвадоржоос тодрууллаа. 

Бичлэг үзэх линк:

-Мандал сумын засаг даргыг халсан. Монгол Улсын Засгийн газар тасралтгүй ажиллаж байхад сумдын засаг дарга нар нь ажлаа хийхгүй амраад байж таарахгүй. Тиймээс ажлаас нь халаад, шийдвэрлээд явах ёстой.

Сумын засаг дарга нь тендерээ зарлаж чадахгүй, сумын төсөв дээр тавигдсан 2 тэрбум төгрөгийг эргүүлэн татуулсан. Гол шалтгаан нь Тендерийн тухай хуулиа зөрчиж, өөрийн хамаарал бүхий этгээдийг тендерийн хороон даргаар томилж 27 тендер зарласан байна. Энэ мэт хууль бус үйлдлүүд гаргаж буй учир Мандал сумын засаг дарга Хатанбаатарыг ажлаас чөлөөлсөн.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 13 тэрбум  төгрөгийн төсвийг эргүүлж татуулсан. Энэ нь сумдын засаг дарга нарын хариуцлагагүй байдлаас болсон. Тиймээс Сухбаатар, Орхонтуул, Мандал сумын засаг дарга нарыг ажлаас чөлөөлсөн.

Сумын төвийнх нь дулааны шугам задарчихаад байхад засварлахгүй 48 цаг болж байх нь маш хариуцлагагүйн шинж. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлого шийдвэр хурдтай байгаа энэ цаг үед хөл нийлүүлж ажиллаж чадахгүй хүмүүст хариуцлага тооцоод явна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here