АТГ: Н.Тавинбэх ба түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх өндөр үнэтэй олон тооны үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлүүдийг хураан авсан

156

АТГ-аас 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс Эрчим хүчний салбарын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох дараах хэргүүдийг дайчлах, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулаад байна. 

Бичлэг үзэх:

Үүнд: 

1. “Эрчим хүчний яамны эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт ЭХТА-ийн /22.1.2 Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.10.1/ Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар мөрдөн шалгах ажиллагааг явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо

“…Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээгБНСУ-ын “Эксим банк”-ны эх үүсвэртэй 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу 148,7 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 онд байгуулсан байна…” 

Улмаар Эрчим хүчний яамнаас 2019 онд дээрх төслийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас 2 аж ахуй нэгж, Монгол Улсаас нэг аж ахуйн нэгжийн түншлэлийг сонгон шалгаруулж, Зөвлөх үйлчилгээний есөн сая гаруй  ам.долларын гэрээг байгуулсан байгаа юм. 

Үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, мөн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан байхад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Зөвлөх үйлчилгээний гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2,6 сая ам.доллароор нэмэгдүүлж МУ-ын нэр бүхий аж ахуй нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон нөхцөл байдалтай байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон. 

Мөн зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авсан байна. Уг хэрэгтэй холбогдуулан одоогийн байдлаар 3 хүнийг сэжигтнээр баривчилсан бөгөөд 21 газарт прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулсан

Нэгжлэгээр Н.Тавинбэх ба түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх өндөр үнэтэй олон тооны үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлүүдийг хураан авсан.  

Мөн дээрх хэрэгт холбогдуулан Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Нямаа нарыг үргэлжлүүлэн шалгаж байна. 

П.Товуудорж нь Эрчим хүчний яаманд газрын дарга, мөн яамны сайдын зөвлөх, Эрчим Хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар, 

Б.Нямаа нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний сайдын зөвлөх албан тушаалтайгаар тус тус ажиллаж байсан. 

Монгол улсаас БНСУ-ын Эксим банк”-тай байгуулсан гэрээний зээлийн хүүд нийтдээ 605 мянган ам.долларыг одоогийн байдлаар төлөөд байна. 

Энэхүү төсөл хэрэгжсэнээр МУ-ын 10 аймагт дулааны станц баригдсан, утаа багасах, иргэдийн амьдрах орчин сайжрах, найдвартай төвлөрсөн дулаан хангамжийн системээр хангагдах боломжийг ийнхүү алдаж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here