ЦЕГ-ын УСА-ны ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энхзаяа:
-Өнгөрсөн 2025 онд осгож, хөлдөж амь насаа алдсан гэх 141 харамсалтай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Харин 2026 он гарснаас хойш 11 тохиолдол бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Хүйтний эрч чангарч байгаа энэ үед зөвхөн өнгөрсөн амралтын 2 өдөрт осгож нас барсан байж болзошгүй дуудлага хоёр бүртгэдсэн. Осгосон хүн олдсон гэх нэг дуудлага бүртгэгдсэн байна.
Осгож, хөлдөж нас барж байгаа хэргүүд дээр мөрдөн шалгалтын ажиллагаа явуулахад дийлэнх нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй болж, гудамж, хашаандаа хөлдөж нас барж байна.
Осголт, хөлдөлтийн улмаас иргэд амь нас алдаж, зарим нь бүх насаараа хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа нь харамсалтай.
Тиймээс хөдөө орон нутаг руу зорчих гэж байгаа иргэд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа хангах, хөдөө орон нутагт бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, архи согтууруулахгүй ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

















