Л.Түдэвийн "Оройгүй сүм" номын дэлгүүрүүдэд хамгийн их зарагдаж байна
Артист Thunder буюу Б.Өлзий-Учралын Гэгээн нэртэй дуу цацагдсанаас хойш ердөө 5 хоног өнгөрч байна. 5 хоногийн дотор энэхүү уран бүтээл зөвхөн өөрийнх нь албан ёсны youtube суваг болох THUNDERZ дээр 2,2 сая үзэлттэй болжээ.
Энэ дууг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт Лодонгийн Түдэвийн “Оройгүй сүм” романаас сэдэвлэж, бүтээсэн байна.
Тиймээс дуу цацагдсанаас хойшхи 5 хоногийн дотор Оройгүй сүм номын борлуулэлт нэмэгдэж номын дэлгүүрүүдэд шилдэг борлуулалтыг тэргүүлж эхэлжээ.
Thunder-ийн гэгээн дууны клипийг монголын үзэгч, сонсогчид төдийгүй соёл урлагийн салбарынхан ч адил дууны клипийг нэг шат дээш ахиулсан уран бүтээл болсон хэмээн дүгнэж, хэлэлцэж байна. Тус уран бүтээл дээр 40 гаруй хүн ажиллаж, зураг авалтаа Өмнөговь аймагт хийжээ.
[su_quote]Дуучин Thunder ирэх 05-аар сарын 23-нд "Теngri" нэртэй тоглолтоо хийхээр зарласан бөгөд урьдчилсан тасалбараа ч худалдаанд гаргажээ.[/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.