Малайзын Давж заалдах шүүх Ш.Алтантуяагийн амь насыг хохироосон хэрэгт Засгийн газраа буруугүй гэж үзэв
[su_quote]МУИС-ийн багш С.Шаарийбуу 19 жилийн өмнө болсон охиныхоо аймшигт аллагын шүүх хуралд 21 дэх удаагаа оролцохоор Малайз Улсыг зорьсон юм.[/su_quote]
Давж заалдах шатны шүүх хурал орон нутгийн цагаар энэ сарын 20-нд болж, Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг хохироосон хэрэгт Малайзын Засгийн газар хариуцлага хүлээхгүй гэж шийдвэрлэжээ.
Ингэхдээ шүүх бүрэлдэхүүн уг хэргийг үйлдсэн цагдаагийн тусгай албан хаагчид ажлын бус цагаар, албан үүргийн хүрээнээс гадуур үйлдэл хийсэн гэж дүгнэсэн байна.
Гэхдээ Малайзын Ерөнхий шүүгч Датук Хашим Хамзахаар ахлуулсан гурван шүүгчийн бүрэлдэхүүн Дээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хуучин ахлах байцаагч Азила Хадри, хуучин түрүүч Сирул Азхар Умар мөн улс төрч Абдул Разак Багинда нарыг Алтантуяагийн үхэлд хариуцлага хүлээх ёстой гэж үзжээ.
Үүний дараа Давж заалдах шатны шүүх Алтантуяагийн гэр бүлд олгох нөхөн төлбөрийн хэмжээг нийт 5 сая ринггитээс (RM) 1.409 сая ринггит болгон бууруулж, уг төлбөрийг Азила, Сирул, Абдул Разак нар хамтран хариуцах ёстой гэж шийдвэрлэжээ.
Алтантуяагийн гэр бүлд олгох нөхөн төлбөрийг:
• 1 сая ринггит – хүндэтгэх нөхцөлтэй (aggravated) нөхөн төлбөр, • 384,000 ринггит – тэжээгчээ алдсаны нөхөн төлбөр,
• 10,000 ринггит – гашуудлын зардал,
• 15,000 ринггит – оршуулгын зардал олгох ёстой гэж үзжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.