"Энхийн нохой" Алока нэгэн цагт тэнэмэл нохой байжээ

"Энхийн нохой" Алока нэгэн цагт тэнэмэл нохой байжээ

АНУ-ыГ тойрон энх тайванд уриалан 3700км зам алхаж буй буддын лам нарыг дагалдан явдаг Алока нэрт нохой "Энхийн нохой" хэмээн алдаршжээ.

АНУ-ын Техас мужаас гарч алхсан лам нар өдгөө хоёр сар 20 дахь хоног дээрээ явж байна. Тэднийг очсон хотын иргэд цэцэг, жимс тэврэн угтаж, энх тайванд уриалж байгаад нь талархан мэгшиж, өрөвдөн хайрлсан сэтгэлээр угтаж байна.

Энхийн алхалтын нэг гишүүн Алоко нэртэй энэхүү нохой нэгэн цагт эзэнгүй тэнэмэл нохой байжээ. Тэрээр Энэтхэг, Балбын нутгаар 110 хоногийн мөргөл аялал хийж байсан хүндэт лам нартай нэгдэн, хаягдсан байна. Харин өдгөө тэр “энхийн элч” болон хувирч, буддын дам нарын "Энхийн алхалт"-ын гишүүн болж, хүмүүст хайр, халамж, гэрэл түгээж байна.

5ade48b7 39d1 417f bebb a29298dccc05 240x300

Энхийн нохой Алоко хүмүүст амьтдыг авран хайрлах, хамгаалах сэдлийг өгч, өөртэйгээ ижил найзууддаа туслах болжээ.

Алоког харсан хүмүүс түүнийг хайрлан угтаж, авран хамгаалсан амьтандаа “Алока” эсвэл “Энх тайван” гэж нэр өгөхиг уриалж, энэ нь ганц түүнийг хүндэтгэж буй биш, харин бүх амьд оршлыг холбодог энэрэн нигүүлслийн сүнсийг хүндэтгэж буй хэрэг хэмээн үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.