Н.Батсуурь: Гэрт унтаж байхад орж ирж допингийн шинжилгээ авдаг дураараа ТББ гэж байдагүй юм аа!
Түрүү жил дөрвөн удаа шинжилгээ өглөө. Гэрт унтаж байхад орж ирж шинжилгээ авдаг тийм дураараа ТББ гэж байдагүй юм аа.
БАЙРШЛЫН МЭДЭЭЛЛЭЭ ОРУУЛАХ ЭЦСИЙН ХУГАЦАА ДУУССАН БОЛОХЫГ ТАНД САНУУЛЖ БАЙНА.
Допингийн эсрэг үндэсний дүрмийн 5.18-д заасны дагуу шинжилгээний бүртгэлийн санд багтсан тамирчин нь байршлын тухай мэдээллийг улирал бүр ADAMS системд бүрэн, үнэн зөв оруулах, шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчлэн засварлах, мөн өгсөн байршлын мэдээллийнхээ дагуу допингийн шинжилгээ өгөхөд бэлэн байх үүрэгтэй. Түүнчлэн Дүрмийн 2.4.4-т зааснаар байршлын тухай мэдээллээ хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл худал, дутуу мэдээлэл өгсөн тохиолдол нь байршлын мэдээллийн бүртгэлийн алдаанд тооцогдох үндэслэл болохыг анхаарна уу.
Иймд та 2026 оны эхний улирлын байршлын мэдээллээ ADAMS системд цаг алдалгүй оруулж, цаашид аливаа өөрчлөлт орсон тохиолдолд мэдээллээ тухай бүр шинэчлэн ажиллахыг хүсье.
– Одоогийн оршин суугаа хаяг болон мэдэгдэл хүлээн авах цахим шуудангийн хаяг; – Өдөр бүрийн 05:00–23:00 цагийн хооронд допингийн шинжилгээ өгөх боломжтой үргэлжилсэн 60 минутын нэг цаг; – Тухайн улирлын турш өдөр бүр хоноглох газрын хаяг (гэр, түр байр, зочид буудал гэх мэт); – Бэлтгэлийн талаарх мэдээлэл (бэлтгэл хийх газрын нэр, хаяг, хуваарь); – Тэмцээний талаарх мэдээлэл (тэмцээн зохион байгуулагдаж буй газрын нэр, хаяг, хуваарь); – Өдөр тутмын амьдралын үйл ажиллагааны цагийн хуваарь; – Аялал хийх тохиолдолд тухайн аялалтай холбоотой бүх мэдээлэл; – Допингийн эсрэг байгууллага болон холбогдох Олон улсын холбоод танаас допингийн шинжилгээ авахад шаардлагатай бусад бүх мэдээлэл. Хэрэв та зодог тайлахаар шийдсэн бол энэ тухай Үндэсний допингийн эсрэг байгууллагад албан ёсоор бичгээр мэдэгдэхийг хүсье.Байршлын мэдээлэлд дараах мэдээллийг заавал бүрэн тусгасан байна. Үүнд:
Энэхүү бичигтэй холбоотой асуулт, тодруулга эсвэл нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.